Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ

Хэлэлцүүлэг

2024-11-20/2024-11-20

2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн төсвийн зарцуулалт

2023 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХИЙСЭН НИЙТИЙН СОНСГОЛЫН ТЭМДЭГЛЭЛ


2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №01 Хүрэмт


2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтад төсвийн хяналтын сонсголыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1530 цаг сумын Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд эхлэв.
Нийтийн сонсгол даргалагчаар ИТХурлын төсвийн бодлогын хорооны Ч.Батжаргал, дуудагдсан албан тушаалтан ЗДТГазрын дарга Б.Батцэцэг, Сумын ерөнхий нягтлан бодогч Б.Саруул, нягтлан бодогч Д.Должинсүрэн, оролцогчоор М.Төрболд, М.Нямжаргал, Э.Баянмөнх, Э.Туул, ажиглагчаар О.Галбадрах, А.Нямсүрэн, П.Гаваадорж нар оролцов.
Сонсгол даргалагч Ч.Батжаргал-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтад хийх нийтийн сонсголыг үүгээр эхэлж байна.
Сонсгол удирдах дараалал, баримтлах дэг танилцуулъя. /Материал хавсаргав/
Сонсгол даргалагч Ч.Батжаргал-2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтын тайланг ЗДТГазрын нягтлан бодогч Д.Должинсүрэн танилцуулна. /Материал хавсаргав/
Дуудагдсан албан тушаалтан ЗДТГазрын нягтлан бодогч Д.Должинсүрэн-Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргье. 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтын тайлан танилцуулъя. /материал хавсаргав/
Сонсгол даргалагч Ч.Батжаргал-2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтын тайланг сонслоо.
Одоо асуулт асуух оролцогчдыг сонсъё. Гараа өргөсөн дарааллын дагуу асуулт асууна.
Сонсголд оролцогч Э.Туул-Услалтын систем гэж хаана юу хийсэн юм бол огтоно устгалын будаа хүлээж авахгүй байгаа нь ямар учиртай байна. Гэрэлтүүлэг аль 2 шон гэж алийг хэлж байна.
Дуудагдсан албан тушаалтан Б.Батцэцэг-Гэрэлтүүлэгийг голын урьд талд байсан камерын шонг ашиглаж хийсэн 200в гэж яриад байсан 200в гарах боломжгүй юм билээ хүлээж авах ажлын хэсэг үзэхэд салхинд унасан ингээд хүлээж аваагүй дээд талын шон хазгай тавигдсан байсан төсөвт өртөг 6 саяд хийгдсэн. Нөгөө нарны гэрэлтүүлэг 2021 онд хийгдсэн ямар ч чанарын шаардлага хангаагүй. Гүйцэтгэсэн 2020-2024 оны ИТХ-ын төлөөлөгч Даваасүрэнтэй уулзаж сайжруулах талаар хэлсэн Даваасүрэн би амжихгүй гэсэн Түмээ дарга хүлээж авахгүй гээд урьд камерын хөлийг аваад 4,8 сая төгрөг шилжүүлсэн 1,2 сая төгрөг шилжигдээгүй байгаа хүлээж аваагүй.
Услалтын системийн талаар мод тарьдаг Анхаатай яриад иргэдээс санал аваад услалтын сестемтэй хэрэгцээтэй гээд ИТХурлаар батлуулсан гэсэн боловч дараа нь Түмээ дарга услалтын систем хийхгүй хашаа хийхээр болсон ИТХуралтай ярьж тохирсон дараа нь хурлаар оруулна гэрээ байгуул гэсэн хийх боломжгүй гэсээр байгаад намар гэрээ хийсэн. Журмыг танилцуулаад боломжгүй гэтэл Должинсүрэнг ажлаас нь хал намайг амралттай байхад зүгээр байгаарай чи гээд хүртэл дарамталж байсан. Услалтын системийн талаар хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байсан тул гэрээ хийсэн.
Бактержуулсан будааны үйлдвэр улсын хэмжээнд ганцхан байдаг юм билээ захиалсан будаагаа 6 багт хуваасан багийн Засаг дарга нараар удирдуулсан өдөрт нь өгөх хоолны мөнгө олгосон гүйцэтгэгчийг Батнасан даргатай гэрээ байгуулж багийн зардал шилжсэн Туяа багт будаагаа цацаагүй айлын баг гэрт байсан зөрчил хяналтаар илэрсэн байсан.
Сонсголд оролцогч М.Төрболд-Прессний машин гэж хаана байна одоо ажиллаж байгаа уу? Техникийн тодорхойлолтын дагуу ажлуудыг шахаад хийлгэх боломж байгаагүй юм уу?
Дуудагдсан албан тушаалтан Б.Батцэцэг-Преслэгч машин ирсэн хэнд ашиглуулах вэ? гээд Даваа багшид ашиглуулсан хоёрдогч түүхий эд авъя гээд иргэд өгөхгүй байна одоогоор ашиглахгүй байгаа. Техникийн тодорхойлолтыг сүүлийн 4 жил удирдлагууд хэн нэгэнтэй ярьчихаад өөрөө баталаад явчихдаг болсон байгаа.
Сонсголд оролцогч Э.Туул-Газар зүйн нэрийн тодоруулгыг шинэчлэн тогтоосон юм байна уу?
Дуудагдсан албан тушаалтан Б.Батцэцэг-Ирэх жил хянан баталгаа хийгдэнэ 12 саяд гэсэн Газрын бүх мэдээлэл цахимжиж байгаа яагаад хийгдэхгүй байна вэ гэхээр манай сум хянан баталгаа хийгдээгүй гээд байгаа газар зүйн нэргийн тодоруулгын ажил маргаантай байгаа нэршлийг тогтоох зорилготой байсан боловч бүх газрын нэршлийг дахин тогтоосон ажил болсон байна лээ тухайн үед Нямдаваа Засаг дарга байсан.
Дуудагдсан албан тушаалтан Б.Саруул-Газар зүйн нэрийн тодоруулга ажилд маргаантай газрын нэршлийг тодоруулсан.
Сонсгол даргалагч Ч.Батжаргал-Асуулт асуух оролцогчид асуултаа асууж хариулт авлаа. Санал хэлэх оролцогч нар байна уу?
Сонсголд оролцогч М.Төрболд-Орон хөгжлийн сангийн хөрөнгөөр тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийх ёстой ийм хариуцлагагүй байж болохгүй тухай үеийн удирдлагуудын хариуцлагагүйгээс болж байна энэ байдлыг засаж заларуулах талаар оролцох ёстой дутуу гүтүү ажлуудыг хийлгэх ёстой 2018 онд Тарагт сум орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлээр 1 дүгээр байранд орж байсан одоо хэдэд явж байна.
Дуудагдсан албан тушаалтан Б.Саруул-70 хэдэд орсон байна лээ.
Сонсгол даргалагч Ч.Батжаргал-Оролцогч нараас дүгнэлт хэлье.
Сонсголд оролцогч Э.Туул Сургуулийн сан техникийн ажлыг чанартай хиймээр байна. Хийгдэж байгаа ажлуудад хяналтаа сайн тавих хэрэгтэй байна.
Сонсголд оролцогч М.Төрболд-2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын явц чанар 20-30 хувьтай хийгдсэн байна. ИТХурлаас хяналт тавьдаг байсан уу? Учир дутагдалтай ажилласан юм болов уу гэж дүгнэж байна.
Сонсгол даргалагч Ч.Батжаргал-Арга хэмжээг тендер шалгаруулахаас эхлээд хяналттай баймаар юм билээ иргэдийн оролцоог хангаж тал талын хяналтыг сайжруулж ороцуулмаар санагддаг төсөв хөрөнгө зарцуулж байгаад тухайн захиалагч байгууллагын сэтгэл дутаж байгаа талууд байна. Сонсголд оролцож 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын мэдээлэл авч саналаа хэлж оролцсон ажигласан та нарт баярлалаа. Сонсгол хаасныг мэдэгдье.




ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:
ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ш.ЭЛБЭГЖАРГАЛ

Саналууд: 0

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%