Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийн үйлчилгээ үзүүлэх
чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион
байгуулж байна.
Өнөөдөр уг сургалтыг аймгийн ГХУСАЗЗ, ГБХЗХГ-тай
хамтран Өвөрхангай аймагт зохион байгуулж, хамтарсан багийн 30
мэргэжилтнийг хамруулан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг
хамгаалах, хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх чадавхид сургаж
байгаа юм.

Гэвч хүчирхийллийн асуудлыг бууруулахад хууль,
журам бүтээн байгуулалтаас гадна хувь хүний ухамсар, сэтгэхүйг өөрчлөх
нь нэн тэргүүний чухал алхам юм. Үүнд багийн болон сургуулийн нийгмийн
ажилтнуудын үүрэг оролцоо өндөр байх ёстой гэдгийн онцлон тэмдэглье" гэлээ.