Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ

ОНХөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явцад хяналт хийлээ.

2021-10-21

           ОНХөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явцад  сумын ИТХурлын  хяналтын хороо  2021 оны 10 дугаар сарын 14-нд хяналт хийлээ.

             Орон нутгийн хөгжлийн сангиийн хөрөнгөөр “Цэцэрлэгт хүлээлэнгийн тохижилт”-ийн  ажлыг “Алтан арвай мөнх” ХХК нь уг ажлыг 15000000 /арван таван сая/ төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнгийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж 10-аас доошгүйг 10х20 метрийн талбайд суурилуулах, улиас мод 88 ширхэгийг тарьж тохижуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №ӨВАТАСЗДТГ/202101012 дугаартай гэрээ байгуулж,  2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан байна.

            “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт”-ийн ажлын явц, чанарын талаар дараах зөрчлүүдийг арилгаж, хариуг эргэн мэдэгдэх  албан тоотыг Засаг даргад хүргүүллээ. Үүнд: 

  1. “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт”-ийн ажлыг төсөвт өртөгийн дагуу чанартай  хийлгэх.
  2. Техникийн тодорхойлолтын дагуу талбайн хэмжээг 10х20 хэмжээтэй, стандартын дагуу дахин цутгуулах 
  3. Талбайн хэмжээг техникийн тодорхойлолтын дагуу хийж, чийрэгжүүлэлтийн төхөөрөмжүүдийг зайтай байрлуулж, бэхэлгээг сайн хийлгэх 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%