Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ
2021-11-22
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын 2021 оны сумын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 7 шатарчин өөрийн оюун ухаан, авъяас чадвараа дайчлан идэвхтэй оролцлоо. Тэмцээнийг тойргийн систем ашиглаж зохион байгууллаа. Эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 3 байрыг шалгаруулан тус бүр өргөмжлөл хадгалуулж, мөнгөн шагналаар шагналаа. Аймгийн аварга хагас шигшээ тэмцээнд оролцохоор шалгарсан эрэгтэй эмэгтэй шатарчдад талархал гардууллаа. ЭРЭГТЭЙ төрөлд Тэргүүн байр Б. Алтанхуяг Дэд байр Д. Сугарсүрэн Гутгаар байр Г. Ганболд ЭМЭГТЭЙ төрөлд Тэргүүн байр Г. Оюун-Эрдэнэ Дэд байр Ө. Диймаа Гутгаар байр Ш. Баттогтох нар тус тус байрт шалгарлаа.