Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр 90.5 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тайлбар, мэдээлэл өгөхөөр Газрын Улаач ХХК-ний захирал Н.Батхүү, Юуком ти ХХК-ний захирал Э.Баярсайхан, менежер П.Загарзүсэм нар оролцлоо.
Ээлжит бус хуралдаанаар:
1. Газрын-Улаач ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн "Зам анги ашиглаж байсан газар дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лиценз олгох тухай" 25/03 тоот хүсэлт
2. Юуком Ти ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 07 тоот албан бичиг,
3. Монгол засвар ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 02 тоот албан бичиг,
4. Газрын-Улаач ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 25/02 дугаар албан бичгийг тус тус хэлэлцлээ.
ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар аймаг, сумын хөгжилд оруулах хувь нэмэр, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээ, эерэг болон сөрөг үр дагаврыг нарийн хэлэлцсэний үндсэн дээр Газрын-Улаач ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн "Зам анги ашиглаж байсан газар дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лиценз олгох тухай" 25/03 тоот хүсэлт, Юуком Ти ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 07 тоот албан бичгүүдийг тус тус дэмжсэн бөгөөд бусад асуудлуудыг дэмжээгүй юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дэмжсэн болон дэмжээгүй тухай саналаа аймгийн Засаг даргад уламжлах юм.