Хүүхэд, залуучуудад эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүний ач холбогдлыг ойлгуулах, цэргийн амьдралтай танилцуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий тус хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Политехник коллежийн 60 сурагч хамрагдаж, Цэргийн ангийн зохион байгуулалттай танилцсан юм.
Дараагийн ээлжинд дахин 60 сурагчийг хамруулж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хээрийн сургууль, зэвсэг техниктэй танилцан цэргүүдтэй хамт сургуулилтад оролцоно.