Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа.

2025-03-31

             Сумын ИТХ-ын Зөвлөл өнөөдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

                1. ЕБС, СӨББ-ын Үдийн хоол, Дотуур байрын хүүхдийн хоол, Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, холбогдох журмын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад Хяналт шалгалтын ажлын үр дүн, Зөвлөлийн хурлын дүгнэлтийг хүргүүлж ажиллахаар шийдвэрлэлээ. 

           2. Аймгийн ИТХ-ын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн "Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний сумын ИТХ-д холбогдох арга хэмжээний биелэлтийг ирүүлэх тухай" 02/30 албан бичгийн хүрээнд ЗДТГ-ын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний дээрх албан бичгийн хүрээнд боловсруулсан төлөвлөгөө, хэрэгжилттэй танилцаж, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний сумын ИТХ-д хамаарах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, биелэлтийг гарган аймгийн ИТХ-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

             ИТХ-ын Зөвлөл нь ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий зөвлөл юм. Зөвлөлийн хамт олонд ажлын амжилт хүсье. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%