Финлянд улсын “Полар Найт Энержи” компаний патентын эрхтэй “элсэн батарей” буюу дулаан хуримтлуурын шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж буй “Бичура Энержи” ХХК-ий төлөөлөл Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Энэ нь нар, салхины сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүчийг элс болон ижил төстэй материалд дулаан хэлбэрээр хуримтлуулан, хэрэгцээтэй үед түгээдэгээрээ онцлог бүхий шинэ технологи юм байна.
Уулзалтын үеэр “Бичура Энержи” ХХК-ий зүгээс дулаан, болон эрчим хүч нийлүүлэх элсэн батарейн шийдлийг танилцуулж, уг төсөлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.