Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын төлөөлөгчид баруун гуанзны ойролцоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжтэй газар дээр нь очиж танилцлаа.

2025-04-22

      Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун гуанзны ойролцоо зөвшөөрөлгүй үйлдвэрийн суурь цутгаж буй үйл ажиллагаатай сумын ИТХ-ын 11 төлөөлөгч, Ажлын албаны албан хаагчид, Газрын даамал, Байгаль орчны мэргэжилтэн нар газар дээр нь очиж танилцлаа. Энэ хүрээнд холбогдох хууль хэрхэн хэрэгжиж буй байдал, тухайн үйл ажиллагааг явуулж буй хуулийн этгээдийн байр суурийг сонсож, мэдээлэл авч, санал солилцлоо.

         Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.40, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээн зохих ёсны арга хэмжээ авч өгөхийг хүссэн албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт хүргүүлэн ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%