Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын явцад хяналт тавьж ажиллалаа.

2025-04-24

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15 Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх "Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих", Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх гэж тус тус заасны дагуу сумын ИТХ-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн №03 дугаар удирдамжийн дагуу 04 дүгээр сарын 24-ний өдөр ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний биелэлтэд хяналт тавилаа.  

         ИТХ-ын дарга, төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын албаны алба хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дараах төсөл, арга хэмжээнд хяналт тавилаа.Үүнд: 

       Сумын ИТХ-ын 2024 оны Төсөв батлах тухай 04/06 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтын:

2.3 Иргэний танхимын тохижилтын 20.000.000 /хорин сая/

2.4 Сумын хөгжлийн хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төсөв хийх 12.000.000 /арван хоёр сая/

2.7 Фитнесийн тоног төхөөрөмж 40.000.000 /дөчин сая/

2.8 СӨББ-ын камержуулалт 10.000.000 /арван сая/

2.13 СӨББ-ын хүүхдийн сургалтын бааз 14.000.000 /арван дөрвөн сая/ зэрэг ажлуудын техникийн тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, бусад холбогдох бичиг баримт, тухайн ажлын бодит байдалтай танилцлаа. Хяналтын ажлын тайланг ИТХ-ын хуралдаан, Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, ИТХ, Зөвлөлийн хуралдааны дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлж, үр дүнг тооцон ажиллана. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%