Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Сумын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулах" зорилгоор "Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх шаардлагатай газрын судалгаа"-г гарган ГХУСАЗСЗ-ийн даргын 04 дүгээр сарын 09-ний өдрийн №4 тоот албан бичгээр сумын төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт хүргүүлж 04 дүгээр сарын 17-ний өдрийн дотор тэмдэг, тэмдэглэгээг хийлгүүлэхээр үүрэг болгож, 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгжилтийг шалгаж хяналт тавьж ажиллалаа.
Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх шаардлагатай 12 байршлыг тогтоон холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн бөгөөд 6 аж ахуйн нэгж, байгууллага хугацаандаа гүйцэтгэсэн ба бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлж ажиллах үүргийг дахин өглөө.