Иргэдийг соён гэгээрүүлэх, Эерэг хандлага, хувь хүний хөгжлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудалтай иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Нарны Оч бадраагч НҮТББ-тай хамтран "Сэтгэлээ тордохуй - Хаврын дархлааны аян" арга хэмжээг 04 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Нарны Оч бадраагч НҮТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Т.Юмжирдулам, сургагч багш Нацагюм нар 11:00 цагаас Төрийн албан хаагчид, иргэдийн дунд Бүлгийн ярилцлага, сургалтыг зохион байгуулж, 14:00 цагаас иргэд, Ахлах ангийн сурагч, Төрийн албан хаагчдад Хувь хүний хөгжил, эерэг хандлага, сэтгэл зүйгээ удирдахуй сургалт, 09:00-18:00 цагийн хооронд ганцаарчилсан болон хосын зөвлөгөөг өгч ажиллалаа.
Сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлая. Хүн болгоны нүдэнд ОЧ, сэтгэлд нар мандаж байг.