Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багийн ИНХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

2025-05-12

          Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг арга зүйгээр хангах зорилгоор "Багийн ИНХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт"-ыг зохион байгууллаа. Тус сургалтад 6 багийн ИНХ-ын дарга, 15 гишүүн хамрагдсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалт, бусад хууль тогтоомжид заасан багийн ИНХ-ын эрх хэмжээ, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам, багийн ИНХ-ын 2025 оны ажлыг дүгнэх үзүүлэлтийг танилцуулж оролцогчдын асуултад хариулан санал солилцлоо.

    Түүнчлэн багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны архивласан материалыг танилцуулж, хуралдааны тэмдэглэл хэрхэн бичих талаар арга зүйн зөвлөгөө өгч, багийн ИНХ-ын дарга нарт тамгыг БИНХ-ын 2025 оны ажлыг дүгнэх үзүүлэлтийн хамт гардуулан өглөө. 

Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага юм.

 

Тарагт сумын 6 багийн ИНХ-ын дарга, Зөвлөлийн гишүүддээ ажлын амжилт хүсэн ерөөе.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%