Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАНГАЙН БҮСИЙН 17 МЯНГА ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ, 540 АЛБАН ХААГЧ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЧУУЛЖ БАЙНА

2025-05-15

Төрийн албаны зөвлөлөөс санаачилсан "Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал" хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт баялаг агуулга, өндөр оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.
Хангайн бүсийн зөвлөгөөний эхний өдөр сургалт, хэлэлцүүлгүүд дагнасан бол хоёрдахь өдрийн арга хэмжээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Сандра Шуфани нар цахимаар мэндчилгээ дэвшүүлснээр эхлэв. Улмаар төрийн албаны шинэтгэл, төрийн албаны ёс зүй, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх тэргүүтэй илтгэлүүд тавьж байгаа бөгөөд энэ сэдвийн хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Ийнхүү 21 аймгийн төрийн албан хаагчдын төлөөллийг хамруулж, 6 бүсэд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ хангайн бүсийн зөвлөгөөнөөр өндөрлөж байна