Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явц, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллалаа.
Тус сургалтад 17 төлөөлөгч, 4 багийн ИНХ-ын дарга, ИТХ-ын дарга, Ажлын албаны алба хаагчид хамрагдлаа.