Сумын ИТХ-ын даргын 05 дугаар сарын 26-ний өдрийн А/06 дугаар захирамжаар ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдааныг 06 дугаар сарын 06-ний өдрийн 10:00 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд хуралдуулахаар товлож, дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
- Сумын ЕБС-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл
- ЕБС-ын дотуур байрын хүүхдийн хоол, Үдийн хоол, Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, үйлчилгээ норм, норматив, гал тогоо бүхий газрын стандарт, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт хийсэн үр дүнгийн тухай
- Сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 11/04 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай
- Сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн “Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай” 04/01 дүгээр тогтоолын хэрэгжилт үр дүнгийн тухай
- Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн тухай
- 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн “Сумын хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төсөв хийх”, “Фитнесийн тоног төхөөрөмж авах”, “СӨББ-ын камержуулалт”, “Иргэний танхимын тохижилт”, “СӨББ-ын хүүхдийн сургалтын бааз нэмэгдүүлэх” зэрэг ажлуудад хяналт хийсэн үр дүнгийн тухай
- Сумын 2024, 2025 оны “Төсөв батлах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт хийсэн үр дүнгийн тухай
- Баруун гуанзны баруун талд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл