Сумын ИТХ-ын дэргэд ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороод хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Өнөөдөр буюу 06 дугаар сарын 05-ний өдөр Нутгийн удирдлага, эрх зүйн бодлогын хороо, Төсөв, эдийн засгийн бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Нутгийн удирдлага, эрх зүйн бодлогын хороогоор хэлэлцсэн асуудал:
ü Сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 11/04 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай
ü Сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн “Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай” 04/01 дүгээр тогтоолын хэрэгжилт үр дүнгийн тухай
ü Баруун гуанзны баруун талд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл
2. Төсөв, эдийн засгийн бодлогын хороогоор хэлэлцсэн асуудал:
ü 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн “Сумын хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төсөв хийх”, “Фитнесийн тоног төхөөрөмж авах”, “СӨББ-ын камержуулалт”, “Иргэний танхимын тохижилт”, “СӨББ-ын хүүхдийн сургалтын бааз нэмэгдүүлэх” зэрэг ажлуудад хяналт хийсэн үр дүнгийн тухай
ü Сумын 2024, 2025 оны “Төсөв батлах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт хийсэн үр дүнгийн тухай
3. Нийгмийн бодлогын хороогоор хэлэлцсэн асуудал:
ü ЕБС-ын дотуур байрын хүүхдийн хоол, Үдийн хоол, Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, үйлчилгээ норм, норматив, гал тогоо бүхий газрын стандарт, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт хийсэн үр дүнгийн тухай