Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2025-05-29

Аймгийн ИТХ-ын Төсөв, эдийн засгийн бодлогын хороо танхимаар, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо, Нутгийн удирдлага, эрхзүйн бодлогын хороо цахимаар өнөөдөр хуралдлаа. Хороод нийт 10 асуудал хэлэлцсэнээс тав нь орон нутгийн өмчит компанийн 2024 оны тайлангийн тухай, дөрөв нь хөдөө аж ахуйн чиглэлийн асуудал, нэг нь Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай байлаа. Хороод асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ нэгтгэсэн бөгөөд маргааш болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар танилцуулагдах юм.