Сумын ИТХ-ын элжит 6 дугаар хуралдаан 06 дугаар сарын 06-ний өдөр 80.9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 11/04 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай
- Сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн “Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай” 04/01 дүгээр тогтоолын хэрэгжилт үр дүнгийн тухай
- 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн “Сумын хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төсөв хийх”, “Фитнесийн тоног төхөөрөмж авах”, “СӨББ-ын камержуулалт”, “Иргэний танхимын тохижилт”, “СӨББ-ын хүүхдийн сургалтын бааз нэмэгдүүлэх” зэрэг ажлуудад хяналт хийсэн тайлангийн тухай
- Сумын 2024, 2025 оны “Төсөв батлах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт хийсэн тайлангийн тухай
- Баруун гуанзны баруун талд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар ИТХурал болон ЗДаргын хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хийсэн ажлын мэдээлэл
- Мандалговь-Арвайхээр чиглэлийн 202 кВ-ын 2 хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан
- Сумын хэмжээнд 2005-2025 олгогдсон газрын асуудалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай