Урт 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 06 дугаар сарын 10-нийөдөр Багийн төвд 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. ОНХС-ийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэдийн саналыг эрэмбэлэх тухай
2. Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220КВ-ын 2 хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан танилцуулах тухай
3. Малчдын өвөлжөө, хаваржааны газар эзэмших өргөдлийг хэлэлцэх тухай
4. Тус багийн нутаг дэвсгэрт амьдарч өвөлжөө, хаваржааг ашиглаж буй гадны сумын иргэдэд авах арга хэмжээний тухай
Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Иргэд та бүхнийг дараагийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.