Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮНДЭТ ДОНОРУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-06-17

Жил бүрийн 6-р сарын 14-ныг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон олон улсад тэмдэглэдэг уламжлалтай. ДЭМБ-аас энэ жилийг “Цусаа өгч, итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд аймгийн хүндэт доноруудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр болж, ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Ундрах, аймгийн бүсийн оношлогооны төвийн захирал Г.Дашжанцан, Улаан загалмай нийгэмлэгийн Өвөрхангай аймаг дахь Улаан загалмай хорооны дарга Б.Энхцогт тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Аймгийн хэмжээнд 1500 орчим донор байдаг бөгөөд цус хандивлалтаараа хамгийн дээд тал нь хүрэл донорын болзол хангасан хүмүүс байдаг.
Дашрамд дурдахад 32-оос дээш удаа, 12 литрээс дээш хэмжээтэй цус өгсөн тохиолдолд хүндэт донорын болзол хангадаг байна.