Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүрэмт багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2025-06-25

          3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 06 дугаар сарын 25-ний өдөр Соёлын төвд 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1. ОНХС-ийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэдийн саналыг эрэмбэлэх тухай

2. Малчдын өвөлжөө, хаваржааны газар эзэмших өргөдлийг хэлэлцэх тухай 

3. ИТХ-ын төлөөлөгчдийн тайлан

4. Сумын хогийн цэг дээр байрлах малын сэг зэм устгалын тухай

5. Галт үнэг ХХК болон Байгаль орчны байцаагчийн мэдээлэл

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Иргэд та бүхнийг дараагийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7081
5530 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%