Их була 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 06 дугаар сарын 27-ний өдөр Багийн төвд 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. ОНХС-ийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэдийн саналыг эрэмбэлэх тухай
2. Малчдын өвөлжөө, хаваржааны газар эзэмших өргөдлийг хэлэлцэх тухай
3. ИТХ-ын төлөөлөгчдийн тайлан
4. Хайрга, дайрганы асуудлын тухай
5. О тор нүүдлийн тухай
Тус багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Ламцэрэн, Д.Батнасан нар ажлын тайлангаа танилцуулж, сумын Засаг дарга Х.Дашдэлэг, ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг, ЗДТГ-ын мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Иргэд та бүхнийг дараагийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.