Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан хуралдлаа.

2025-07-03

ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын тайлан
  • 2025 оны ОНХС-ийн төсвийн зарцуулалт болон хэрэгжүүлж байгаа ажлын мэдээлэл
  • ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьсан ажлын тайлан
  • Сумын хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа Засаг даргын тайлан, мэдээлэл
  • 2005-2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, иргэд, аж ахуйн нэгжид олгосон газар олголтод хяналт тавьсан ажлын тайлан
  • Нийтийн сонсголын тов тогтоох тухай

         Хуралдааны өмнө Нутгийн удирдлага, эрх зүйн бодлогын хороо, 2005-2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэржгилт, иргэд, аж ахуйн нэгжид олгосон газар олголтод хяналт тавьсан ажлын хэсгийн өргөтгөсөн хурал хуралдаж дүгнэлтээ гаргасан юм.  

        2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн төсөл, арга хэмжээний биелэлтийн тухай нийтийн сонсголыг 09 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлож, Сонсгол даргалагчаар төлөөлөгч Ч.Батжаргалыг сонголоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7081
5530 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%