Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭЭЛЖИТ БУС 8-Р ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ БАТАЛЛАА

2025-07-22

ИТХ-ын ээлжит бус 8-р хуралдааныг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар товлон зарласны дагуу 80 хувийн ирцтэйгээр цахимаар хуралдлаа. Тус хуралдаанаар улсын төсөвт тодотгол хийгдсэнтэй холбоотойгоор аймаг, сумдын төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон учраас асуудлыг авч хэлэлцэхэд ИТХ-ын төлөөлөгч нараас 9 асуулт, 4 санал гарав.

Улс орны эдийн засагт хэмнэлтийн горимоор ажиллах нөхцөл байдал бий болсон тул аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 14.5 тэрбум төгрөгөөр хасагдаж ирснийг хэлэлцэж, орлого зарлагын дүнд зохицуулалт хийн төсвийн тодотголыг олонхын саналаар баталлаа.