Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын дэргэдэх Ёс зүйн хороо хуралдлаа.

2025-09-03

        Сумын ИТХ-ын дэргэд ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороод хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 03-ний өдөр Ёс зүйн хороо 80 хувийн ирцтэй хуралдаж 1,2 дугаар улирлын ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хэлэлцэж Ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төлөөлөгчдөд сануулах, багийн Иргэдийн Нийтийн Хуралд мэдээлэх, төлөөлөгчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх талаар дүгнэлт гарган ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8013
6406 / 80%
1004 / 13%
285 / 4%
318 / 4%