Сумын ИТХ-ын дэргэд ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороод хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 03-ний өдөр Төсөв, эдийн засгийн хороо 60 хувийн ирцтэй хуралдаж Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай, Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас сумын ИТХ, ЗДТГ-ын 2024, 2025 оны төсөвт хяналт хийсэн тайлангийн тухай, ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/06 дугаар тогтоолын тавдугаар хавсралтаар батлагдсан Шувууны суултуурт хийх 16.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажилд хяналт хийсэн ажлын тайланг тус тус хэлэлцэж дүгнэлт гарган ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.