Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан 09 дүгээр сарын 03-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 80.9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай
2.Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас сумын ИТХ, ЗДТГ-ын 2024, 2025 оны төсөвт хяналт хийсэн тайлангийн тухай
3.ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн тухай
4.ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/06 дугаар тогтоолын тавдугаар хавсралтаар батлагдсан Шувууны суултуурт хийх 16.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажилд хяналт хийсэн ажлын тайлан
5.Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Түр замын ашиглалтын тухай” 105 тоот албан бичиг
Хуралдаанаар хэлэлцсэн онцлох асуудлаас дурдвал:
Төсвийн тодотголоор: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын 2025 оны төсөв батлах тухай” 04/06 тоот тогтоолын 1 дүгээр заалтын 1.1.2-д заасан “Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар”-ыг 6,940.0 мянган төгрөг, 1.1.7-д заасан “Газрын төлбөр”-ыг 10,500.0 (арван сая таван зуун мянга) төгрөг, 1.2.1-д заасан “Торгуулийн орлого”-ыг 2,800.0 (хоёр сая найман зуун мянга) төгрөг, 1.2.3-д заасан “Хадгаламжийн хүүгийн орлого”-ыг 2,000.0 (хоёр сая) төгрөгөөр нэмэгдүүлж, 1.1.11-д заасан “Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт”-ыг 3,091.3 (гурван сая ерэн нэгэн мянга гурван зуу) төгрөгөөр бууруулан, мөн тогтоолын 6.2-т заасан Сумын төсөвт Аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг 180,978.0 мянган төгрөгөөр бууруулж, 1,178,461,6 (нэг тэрбум нэг зуун далан найман сая дөрвөн зуун жаран нэгэн мянга зургаан зуу) төгрөгөөр, 6.3-т заасан урд оны үлдэгдлийг 62,872.5 (жаран хоёр сая найман зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгөөр нэмэгдүүлж, 490,000.0 (дөрвөн зуун ерэн сая) төгрөгөөр, тогтоолын 6.6-т заасан Сумын Орон нутгийн хөгжлийн санд Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг 98,691.0 (ерэн найман сая зургаан зуун ерэн нэгэн мянга) төгрөгөөр бууруулж, тогтоолын 3-т заасан Сумын 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 3,025,319.1 (гурван тэрбум хорин таван сая гурван зуун арван есөн зуун мянга нэг зуу) төгрөгөөр баталж, тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг аймгийн төсвийн тодотголоор 98,691.0 (ерэн найман сая зургаан зуун ерэн нэгэн мянга) мянган төгрөгөөр буурууллаа.
ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг хэлэлцээд: ИТХ-ын төлөөлөгчийн Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.12 дахь хэсэгт заасны дагуу хуралдааныг 1 удаа тасалсан 4 төлөөлөгчид сануулж, 2 удаа тасалсан 1 төлөөлөгчийг багийн Иргэдийн Нийтийн Хуралд мэдээлэх арга хэмжээ авахаар, ИТХ-ын хуралдаан, багийн ИНХ-ын хуралдаанд идэвх оролцоо бага байгаа төлөөлөгчдөд цаашид хуралдаанд идэвхтэй оролцохыг сануулж, Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг тус тус танилцууллаа.