Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийтийн сонсгол зохион байгуулах товыг тогтоолоо.

2025-07-09

        Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна: 9.3.2.орон нутгийн хөгжлийн сангийн төсөв гэж заасан байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийтийн сонсгол зохион байгуулах тов тогтоох тухай асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар сарын 03-ний өдрийн ээлжит 07 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, "Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалт" сэдвээр төсвийн хяналтын сонсголыг 09 дүгээр сарын 29-ний өдрийн Даваа гарагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

      Нийтийн сонсгол зохион байгуулах журмын 2 дугаар бүлгийн  7-д Сонсгол даргалагчийг томилохдоо сонсгол зохион байгуулах сэдвийг харгалзан тухайн асуудлаар мэргэшсэн, эсхүл туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй албан тушаалтныг сонгоно гэж заасан байдаг. Ээлжит 7 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн олонхын саналаар Төсөв, эдийн засгийн хорооны дарга Ч.Батжаргалыг сонгосон юм. 

          Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Сонсгол даргалагч сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын дэг сахиулах үүрэгтэй юм. 

 Иргэд та бүхнийг төсвийн хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8013
6406 / 80%
1004 / 13%
285 / 4%
318 / 4%