Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Туяа багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2025-09-15

      Туяа багийн иргэдийн Нийтийн Хурал 09 дүгээр сарын 15-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

      Тус хуралдаанд сумын ИТХ-ын дарга О.Галбадрах сумын ИТХ-ын хуралдаан, Хяналт шалгалт, сумын 2025 оны Төсөвт тодотгол хийсэн тухай асуудлуудыг танилцуулж, ИТХ-ын Ажлын албанаас Туяа багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн идэвх, оролцоо, хуралдаанд асуулт асууж, санал хэлсэн тоо, Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын гэмт хэрэг, зөрчил, Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал /Сумдын тойргоор/-ын талаарх мэдээллийг танилцуулж,  урьдчилан сэргийлэх гарын авлагыг бэлтгэн иргэдэд хүргэлээ.

      Сумын Засаг дарга Х.Дашдэлэг Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаар, Эрүүл мэндийн төвийн дарга Д.Одончимэг Эрүүл мэндийн төвийн хүний нөөц, байгууллагын үйл ажиллагааны талаар, ЕБС-ийн сургалтын менежер М.Нарангэрэл ЕБС-ийн талаарх мэдээллийг тус тус хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.

       Сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Төсөв батлах тухай 04/06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн 30.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Туяа багийн худаг засварлах ажлыг ЗДТГ-ын ажлын хэсэг хүлээн авч, 10 метртэй 20 ширхэг, 5 метртэй 20 ширхэг, нийт 40 ширхэг онгоцыг худгуудад хуваарилж, иргэдэд хүлээлгэн өглөө. Тус ажлыг Жирмийн өгөөж ХХК гүйцэтгэсэн бөгөөд, тус компаний Захирал Дуламдорж багийн ИНХ-д ирж хийсэн ажлын талаар танилцуулсан бөгөөд багийн иргэд үр өгөөжтэй, чанартай ажил хийж гүйцэтгэсэнд талархлаа илэрхийлсэн юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%