Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна: 9.3.2.орон нутгийн хөгжлийн сангийн төсөв гэж заасан байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийтийн сонсгол зохион байгуулах тов тогтоох тухай асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар сарын 03-ний өдрийн ээлжит 07 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, "Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалт" сэдвээр төсвийн хяналтын сонсголыг 09 дүгээр сарын 29-ний өдрийн Даваа гарагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Нийтийн сонсгол зохион байгуулах журмын 12-д Сонсголд заавал оролцож, тодорхой асуудлаар тайлбар, мэдээлэл хийх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээч нарт сонсгол болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө сонсголд оролцох талаар мэдэгдэх бөгөөд тэдний нэрсийг нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу сонсголд оролцогч, дуудагдан ирэх албан тушаалтан, тайлбар, мэдээлэл өгөх иргэн, хуулийн этгээдийн нэрийг олон нийтэд хүргэж байна.
Сонирхуулахад, Төсвийн хяналтын сонсголыг Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Facebook пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэх юм.
