Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалт" сэдэвт төсвийн хяналтын сонсгол зохион байгууллаа.

2025-09-29

    Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна: 9.3.2.орон нутгийн хөгжлийн сангийн төсөв гэж заасан байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийтийн сонсгол зохион байгуулах тов тогтоох тухай асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар сарын 03-ний өдрийн ээлжит 07 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, "Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалт" сэдвээр төсвийн хяналтын сонсголыг 09 дүгээр сарын 29-ний өдрийн Даваа гарагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгуулахаар шийдвэрлэж өнөөдөр зохион байгууллаа. 

       Нийтийн сонсголд 18 оролцогч бүртгүүлснээс 15 оролцогч оролцож, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ийн  Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагч Ч.Ганцэцэг ажиглагчаар оролцлоо. 

       Сумын Засаг дарга Х.Дашдэлэг, ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг, Ерөнхий нягтлан бодогч Б.Саруул, Нягтлан бодогч Ц.Давааням нар тайлбар, мэдээлэл өгөх албан тушаалтнаар дуудагдан оролцож оролцогчдын санал, дүгнэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.

        Тус сонсголыг төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан бөгөөд сонсголыг иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүднээс Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал пэйж хуудсаар шууд лайваар дамжуулан хүргэсэн бөгөөд сонсголын тэмдэглэлийг ажлын алба 3 хоногийн дотор албажуулж олон нийтэд хүргэх юм.

      

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%