Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2025-09-29

         Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Төрийн албаны тухай хуулийн "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх", "Хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглосон" хэм хэмжээ, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл "... албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", "..... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн зорилгод ашиглахгүй байх" зэрэг хуулийн зохицуулалтыг төрийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, Байгууллагын дарга, эрхлэгч нар, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт"-ыг  зохион байгууллаа.

           Сургалтын хүрээнд: 

      1. Өвөрхангай аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын референт Н.Туул: Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ сэдвээр, 

      2. Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бямбатогтох: Хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Нууцын тухай хуулиудаар,

         3. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын Өвөрхангай аймаг дахь зохицуулагч Ч.Ганцэцэг: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Авлига, түүний үр дагаврын талаар сургалт өгч сумын төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, төлөөлөгчид, төрийн албан хаагчид хамрагдлаа. 

 

Нийт төрийн албан хаагчид, нийтийн албан тушаалтнууд та бүхнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллахыг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уриалж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%