Хүүхдийг аливаа хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл, дээрэлхэлтийн хор уршгийг таниулах, хүүхдийн дуу хоолойг сонсох, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг олон нийтэд сурталчлах зорилгоор ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хамтдаа сэргийлж хамтдаа хамгаалъя” дэвжээ тэмцээнийг 11 дүгээр сарын 27-ний өдрийн Пүрэв гарагт зохион байгуулна.
Дэвжээ тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1 дүгээр шатанд 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд цахим орчинд “Хамтдаа сэргийлж хамтдаа хамгаалъя” аяныг өрнүүлж, Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал пэйж хуудас, Тарагт сумын ГХУСАЗСЗ фэйсбүүк группт найзуудаа урих, оруулсан мэдээллийг олон нийтэд хүргэх бол 2 дугаар шатанд тэмцээний зорилгыг илэрхийлсэн мэндчилгээ, гэрийн даалгавар, баг дундах асуулт хариулт гэсэн 3 даалгаврыг гүйцэтгэн нийлбэр дүнгээр шилдэг 3 багийг шалгаруулах юм.
Дэвжээ тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

