Сумын ИТХ-ын Зөвлөлийн 6 дахь удаагийн хуралдаан 60 хувийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын ээлжит 09 дүгээр хуралдааны тов тогтоох тухай, Хэлэлцэх асуудлын дараалал батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Баасан” гарагт сумын Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд 1400 цагт зарлаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны талаарх тайлан сонсгол
2. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
3. Төсөвт албан байгууллагуудын өмч хөрөнгө бүртгэх, актлах тухай
4. 2025 оны Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайлан
5. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
6. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт батлах тухай
7. Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас сумын ИТХ, ЗДТГ-ын 2024, 2025 оны эхний хагас жилийн төсөвт хяналт хийсэн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан
8 .2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам"-ын 06 дугаар зүйлийн 6.8 Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн хуралдааныг цахимаар зохион байгуулж болно гэсэн заалтыг баримтлан цахимаар зохион байгуулсан юм.
